Хөгжлийн банкны сонсгол өнөөдөр болно

Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол өнөөдөр Төрийн ордонд болно. Тодруулбал, сонсголын эхний шат энэ сарын 16-20-нд болно. Сонсголоор, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно. Ингэхдээ Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндөх юм. Хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлтээр тэдгээр 77 төсөл хөтөлбөрөөс 22 нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс 55 төсөл хөтөлбөрийг тойрсон асуудал энэ үеэр яригдах юм. Ажлын таван өдөр эл асуудлыг ярина гэж тооцвол нэг өдөрт 11 төсөл хөтөлбөр хөндөгдөх аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments